Балчир насны нөхөр дуу
Ширээ талдаа шандас сорихдоо
Шинжээч уяачдын
эрдэмд хувилаад
Бяцхан эздийнхээ бодлыг гүйцээж
Барианы газраас тодрон ирнэ
Хүлгийн удам хөөрхөн дааганууд минь
Хүүхэд бидний
дотны нөхөр дөө
Толгодын оройд сүүдэр тоолоод
Тоосон дундаас сугаран нааддаг
Сайн малчны алдрыг өргөөд
Салхин хурдаар холыг туулна
Хүлгийн удам
хөөрхөн дааганууд минь
Хүүхэд бидний дотноны
нөхөр дөө
No comments:
Post a Comment