Thursday, January 22, 2015



Балчир насны нөхөр дуу
Ширээ талдаа шандас сорихдоо
Шинжээч  уяачдын эрдэмд хувилаад
Бяцхан эздийнхээ бодлыг гүйцээж
Барианы газраас тодрон ирнэ 
          Хүлгийн удам хөөрхөн дааганууд минь
Хүүхэд бидний дотны нөхөр дөө
Толгодын оройд сүүдэр тоолоод
Тоосон дундаас сугаран нааддаг
Сайн малчны алдрыг өргөөд
Салхин хурдаар холыг туулна
Хүлгийн удам хөөрхөн дааганууд минь
Хүүхэд бидний дотноны нөхөр дөө

Tuesday, January 20, 2015

Ах дүү гурав

Эрт урьд цагт ах дүү гурван өнчин хүүхэд байжээ. Айл хэсэж юм гуйж аж төрөн амьдардаг байжээ. Нэг өдөр айлаас юм гуйсан чинь хонины хүзүү өгч гэнэ. Бас нэг айлаас юм гуйсан, аяга будаа өгчээ. Ах дүү гурав хээр тал газар руу зургаан хүзүү, аяга будаагаа аваад явжээ. Тэгээд хүзүү будаа хоёроороо хоол хийхээр шийдэж, нэг айлын нутаг дээрээс тогооны тал ширэм олоод нэг өндөр уулын энгэр өөд явж очив.
Тэгээд 2 ах нь “Хүний бага хөдлөдөг, шувууны бага жиргэдэг юм. Хоёр ах нь сууж байя. Миний дүү аргал хоргол түүгээд ир” гэж дүүгээ явуулжээ.
Явчихсан хойгуур нь хүзүүгээ чанаад нэгийг нь дүүдээ тавиад тавыг нь хоёулаа хуваагаад идчихэж. Дүү нь аргал түүгээд ирэв. Ах нь хэлсэн нь: “Таван хүзүүтэй хонь юмаа. Хоёр ах нь ахаараа хоёр хоёр хүзүүгий нь идлээ. Дүүдээ нэг хүзүүгий нь тавилаа” гэжээ.
Шөлөнд нь будаагаа хийгээд буцалгаж байсан чинь өнөөх хагархай ширэм нь хагараад асгачихаж гэнэ. Тэгэхэд дүү нь хэлэв: “Одоо гурвуулаа гурван тийшээ явъя. Ах дүү гурвуулаа сан. Аман хүзүү зургуулаа сан. Амны хишиг дутахад бас нэг нь алга байдаг байжээ. Шөлөнд нь аяга будаа хийгээд уух гэсэн чинь тогоо хагараад үнсэн буун дайн болж бас байдаггүй ажээ. Ингэхлээр гурвуулаа харангатаж үхэх нь ээ. Гурван тийшээ явъя. Барьж байгаа гурван модоо энд хатгаад гурван тийшээ явъя. Гурван жил болоод энэ модоо эргэж үзье. Их сайн сайхан өнгөтэй байвал амьд байна гэж бодъё. Ойчиж гэмтсэн байвал үхэж гэж бодъё” гэжээ.
Тэгээд гурвуулаа гурван тийшээ явжээ. Тэгж явсаар байгаа хамгийн бага дүү нь нэг газар очоод хаан болоод суужээ. Дундах нь айлд зарагдан зарцлагдан өөрийн гэсэн гэргүй дөнгөн данган шар наран бор хоногийг өнгөрүүлэн явж байжээ. Их ах нь энд тэнд явж байгаад турж үхсэн байжээ.
Нэг өдөр дундах ах нь “ Нөгөө гурван модоо үзье” гэж бодоод явжээ. Явсаар байгаад өнөө гурван модон дээрээ очиж гэнэ. Тэгсэн чинь хамгийн бага дүүгийнх нь мод их сайхан ургасан байна гэнэ. Их ахы нь мод хугарч унаад хувхайрсан байна гэнэ. Өөрий нь мод муухай, өнгөгүй байж гэнэ. Тэгээд буцаж явжээ. “Ер нь их ах минь үхжээ. Дүү минь амьд байгаа юм байна. Дүүгээ сураглаж олж уулзъя” гэж бодоод явжээ.

Баруун урд хязгаарт очоод сураглаж гэнэ. Тэгсэн нэг хүн “Манай хаан гурван өнчин хүүхдийн нэг юм гэнэ билээ. Амьдарч чадахаа байгаад гурван тийшээ гарсан гэж ярьдаг юм гэнэ билээ” гэж ярьж гэнэ. Ах нь “Тэр мөн байж магад” гэж бодоод тэр хаантай уулзах гэж явж гэнэ. Уулзах гээд очсон чинь үүднийх нь харуул оруулахгүй байжээ. Тэгээд гурав дөрөв хоножээ. Тэгэхлээр тэр хааны няравт нэг өдөр “Урьдын бэрх цагт, өндөр уулын өвөрт ах дүү гурвуулаа байхад аман хүзүү тав байж билээ. Будаан цэрэг бужигнаж үнсэн буун дайн болж байхад гурван тийш гарч билээ” гэж хаандаа хэлж өгөөч гэж гуйжээ. Нярав хаанд нэг хүн тэгж хэлүүлж байна гэж хэлжээ. Хаан бодож байгаад “Тэр хүнийг оруулаад ир” гэжээ. Ингээд ах дүү хоёр уулзаад амар сайхнаар жаргаж гэнэ.

Ханиад дарах эмгүй эмчилгээ

 

Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хэрхэн хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг хүргэж байна. Зарим төрлийн эм бэлдмэдүүд нь ханиадыг зөвхөн тухайн үедээ дарж бүрэн эмчилдэггүй бөгөөд дахин тухайн төрлийн вирусаар халдварлах магадлал ихтэй байдаг байна. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлж өгдөг ажээ.
Сармистай сүүгээр ханиад дарах арга: Буцалсан нэг аяга сүүнд зөгийн бал, 3-5 хумс сармис жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орох х нь ханиадыг маш сайн эдгээдэг.
Нимбэгний шүүс, аньсаар ханиад дарах арга:  Дөнгөж эхэлж буй ханиаданд нимбэгний шүүсийг аньстай хольж халуунаар нь нэг аягыг унтахын өмнө уугаарай. 200 мл буцлам халуун усан дээр 1-2 ширхэг нимбэг, 1 аяга аньс хийж халуунаар нь ууна.
Үхрийн нүдний навчаар ханиад дарах арга: Нэг хоолны халбага үхрийн нүдний хуурай навчин дээр аяга буцласан халуун ус хийж хандлана. Ингэхдээ 4 цаг дарж хандлах бөгөөд өдөрт 4-5 удаа 125 мл-ийг ууна.
Нимбэгний хальс сармисаар ханиад дарах арга: 2 ширхэг нимбэгийг хальстай нь үрүүлд үрнэ. Мөн 10 хумс сармис нухаж нимбэгтэй хольж хутган,1 литр бцласан бүлээн усанд хийж  таглана. Уг шингэнээ хөргөгчинд хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ, орой унтахын өмнө нэг хоолны халбагыг ууна. Ханиалгахаа болилоо гээд уухаа зогсоож болохгүй. Бэлдмэлээ дуустал нь ууж байж  таны бие дэх ханиадны нянг устгах болно.
Сонгинотой сүүгээр ханиад дарах арга: Нэг бөөрөнхий сонгиныг нухаш болтол нь жижиглээд нэг аяга буцалсан сүүнд хийж 30 минут таглаж дарна. Үүний дараа сонгиноо шүүж, үлдсэн шингэнээ ууна. Уг бэлдмэлээ өдөрт 2-3 удаа хагас аягаар уух хэрэгтэй.
Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2.5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт дөрвөн удаа, хамрын нүхэнд тав таван дуслаар дусааж хэрэглэнэ. Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ. Нярай хүүхдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Бэлдсэн шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлэх нь зохимжтой.
Сүүгээр ханиад дарах арга: 500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь өндөг нэг ширхэг өндгийг хагалж хутгана. Дээрээс нь нэг цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Бэлтгэсэн сүүгээ унтахын өмнө ууна. Энэ аргыг ханиадны шинж тэмдэг дөнгөж илэрч эхлэх үед хэрэглэвэл үр дүнгээ өгнө. Сүүнд чихэр өвс чанаж өдөрт гурван удаа ууж болно. Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн элгэн дээрээ шар тостой хольж идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болно.
Хий ханиалгасан үед: Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр-ыг хийж 30 минут буцалгана. Бэлтгэсэн шингэнээ өдөрт гурван удаа хоолны халбагаар ууна Цагаан гааны буцалсан шүүсийг бага тунгаар өдөрт гурван удаа ууж болно.Яншуй гурван ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгана. Бэлтгэсэн шингэнээ бүлээнээр нь хэрэглэнэ. Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт гурван удаа буцалгаж уугаарай.
Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар дахин дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байх хэрэгтэй. Мөн нэг гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай.
Дашрамд дурдахад, шоколадтай сүү уух нь цэр ховхлодог ажээ.
  • Морь уралдуулах,
  •  Морь уралдуулах тоглоомыг өвөл, хавар, намар жилийн 3-н улиралд тасралтгүй тоглодог. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой. Хурданы морио сонгохдоо хурданы шинжийг нь харж сонгодог. Жишээ нь шагай их өргөн биш, бага зэргийн нарийнханыг нь сонгодог. Энэ нь морины тараг хүчийг харж байгаа хэрэг. Мөн шагайг жижиг,намхан биш, өндөр, биеэрхүүг нь сонгодог. Энэ нь Морины бие хааг нь харж буй хэрэг. Үүнээс харахад үр хүүхдэдээ морин эрдэнээ шинжих тэрхүү агуу ухааныг Морь уралдах тоглоомоор өвлүүлэн үлдээж, багаас нь морьтой ханьсах, морио хайрлах ухааныг төлөвшүүлж байгаа юм.
  •  Дөрвөн шагайгаар олон морь буулгаж чадсан нь түрүүлэн мориныхоо цолыг дуудаж тоглно. - Тод магнай - Торгон жолоо - Төрийн наадмын - Түмэн эх гэж цоллон тоглоно. Энэ бол хүүхдүүдийг ардын наадмын зан үйлтэй танилцуулахын хамт тэднийг моринд дуртай болгон хүмүүжүүлэх ардын сурган хүмүүжүүлэх ухааны амьдралыг танин мэдүүлэх хүмүүжлийн нэгэн чухал арга мөн.

Thursday, January 15, 2015

 Зүйр цэцэн үг
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ